Нийслэлийн Статистикийн газар
Хэрэглэгчийн хэсэг
Сүм хийдийн тооллогын вэб програмын тухай
Сүм хийдийн тооллогод зориулж орон зайн мэдээллийн сантай, цааш үргэлжлэн ажиллаж хөгжүүлэх боломжтой вэб програмыг бичиж боловсруулсан. Програмыг C# програмчлалын хэл дээр .net asp, jquery ашиглаж, MS Sql өгөгдлийн сан дээр мэдээллээ хадгалж гүйцэтгэсэн.
Програмыг боловсруулахдаа эхлээд өмнөх онуудын сүм хийдийн мэдээллийг өгөгдлийн сандаа оруулж өгсөн. Ингэснээр сүм хийдийн мэдээллийг шивэхэд өмнөх дата мэдээллээс зарим мэдээллээ авч шивэх хүний ажлыг илүү амар хялбар болгож өгсөн. Мөн маягт шивэх хэсэгт мэдээллээ оруулаад дараа нь засварлах боломжтойгоор гүйцэтгэсэн. Ингэснээр маягт шивэх явцад алдаа тодруулга гарвал сануулаад тодруулсны дараа засварлах боломжтой болсон. Мэдээллийг хадгалахад шивэлтийн алдаатай бол тухайн хэсэгт нь очин зүүн доод буланд алдааны мэдээлэл гардгаар хийсэн.

Вэбийн хуудас бүрийг тус тусад нь хандах эрх өгдгөөр хийж өгснөөр хэрэглэгч бүрд өөр өөр эрхтэй байх боломжтойгоос гадна аюулгүй байдал талдаа илүү сайн хамгаалалттай болсон.

Орон зайн мэдээллийн сангийн мэдээллийг MS Excel дээр нэгтгэж байгаад өгөгдлийн сан руу дагалдах форматын дагуу хуулж оруулсан.
Програмд нэвтрэн ороход үндсэн нүүрэнд хайлтын хэсгийг байрлуулж өгсөн. Хэрэглэгч сүм хийдийн нэр, регистрийн дугаараар хайлт хийж цааш дэлгэрэнгүй үзэх боломжтойгоор хийсэн. 
Шивэлтийн алдаа шалгах хэсэгт нөхөгдөөгүй, орон зайн мэдээллийн сангийн мэдээ хоосон болон давхардсан алдааг шивэгдсэн маягтаас дүгнэлт гарган боловсруулж алдааны мэдээллийг боловсруулдгаар гүйцэтгэсэн. Хэрэглэгчид алдаатай шивэгдсэн сүм хийдийн нэр, регистр, алдааны мэдээлэл болон засварлах линкийн тус бүр харуулдаг байхаар гүйцэтгэсэн.

Орон зайн мэдээллийн санг харуулах хэсэгт Google Map-ын газрын зурган дээр 6 төрлийн тэмдэгтээр шашны 6 төрлийг илэрхийлж дүрсэлсэн. Газрын зургийг дараах зүйлсээр хайж шүүх боломжтойгоор хийсэн. Үүнд: Дүүрэг, хороо, сүм хийдийн нэр, регистр, үйл ажиллагааны чиглэл, шашны төрөл, шашны урсгал, зөвшөөрөлтэй эсэх, хүчинтэй хугацаа, үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, хэвийн явуулаагүй шалтгаанаар, статистикийн тайлан өгдөг эсэх.
Газрын зурган дээр тэмдэглэсэн цэг дээр дарахад тухайн сүм хийдийн мэдээлэл гардаг байхаар гүйцэтгэсэн.
16 үзүүлэлтээр дүүрэг болон хороогоор үр дүнгийн хүснэгтийг гаргахаар гүйцэтгэсэн. Үүнд:
1.  Сүм хийдийн тоо, шашны төрлөөр
2.  Сүм хийд, байршлаар, ажлын байрны эзэмшлийн хэлбэрээр
3.  Сүм хийд, зөвшөөрөлтэй эсэх, хэвийн үйл ажиллагаатай, тайлан гаргадаг эсэхээр
4.  Бурханы шашны сүм хийдийн тоо, шашны чиглэл, урсгалаар
5.  Тэргүүнээр нь гадаадын иргэн ажилладаг сүм хийдийн тоо, шашны төрлөөр
6.  Сүм хийдийн тоо, үйл ажиллагааны чиглэлээр
7.  Албан ёсны зөвшөөрөлтэй сүм хийдийн тоо, шашны төрлөөр
8.  Зөвшөөрөлгүй сүм хийдийн тоо, шашны төрлөөр
9.  Сүм хийдийн тоо, үйл ажиллагааны цар хүрээгээр
10.  Албан ёсны зөвшөөрөлтэй сүм хийдийн үйл ажиллагааны байдлаар
11.  Зөвшөөрөлтэй сүм хийдийн санхүүгийн тайлан гаргадаг ажилтны талаарх мэдээллээр
12.  Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа хэтэрсэн сүм хийдийн тоо, шашны төрлөөр
13.  Христийн шашны тоо, шашны урсгалаар
14.  Зөвшөөрөлтэй сүм хийдээс үйл ажиллагаагаа хэвийн явуулахгүй байгаа сүм хийд, шалтгаанаар
15.  Сүм хийдийн тоо, салбар сүм хийд, шашны байгууллагатай эсэхээр
16.  Салбар сүм хийд, шашны байгууллагатай сүм хийд, шашны төрлөөр

Тусгай эрхтэй хэрэглэгчийн удирдах хэсгийн зураг


Хайлтын хэсэг

Хайлтын үр дүн

Шивэлтийн алдаа шалгах

Орон зайн мэдээллийн сан

Маягт шивэх хэсэг


Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014 Нийслэлийн Статистикийн газар
Гүйцэтгэсэн: BBESoft